Агаарын бөмбөлөг

3 сарын 22 ны өдөр Чиба технологийн их сургуулийн профессор багш нар, Кюүшүү их сургуулийн оюутнууд, 3 коосэнгийн багш оюутнуудын бөмбөлөг хөөргөж, дата цуглуулдаг хамтарсан судалгааны бөмбөлөг хөөрлөө. Энэ туршилтын ажилд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар оролцлоо. "Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв” НҮТББ төлөөлөгч нар хамтран ажиллаж байна. Манай Мэдээлэл технологийн Ц.Бямбажаргал багштай 1 курсийн оюутнууд оролцож байна. Та бүхний судалгаа, инноваци хөгжүүлэх ажилд амжилт хүсье.