ЕБС-ийн 9 анги төгсөгчдийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд www.kosentc.edu.mn элсэлтийн бүртгэл бүртгэнэ.

Элсэн суралцах мэргэжлүүд:

Барилгын инженер

Цахилгааны инженер

Механикийн инженер    

Элсэлтийн бүртгэл:

Хаврын улиралд ЕБС-ийн 9 анги төгсөгчид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ШУТИС-ийн 8 дугаар байрны 302 тоотод ажлын цагаар бүртгэнэ. 

www.kosentc.edu.mn  /элсэлтийн бүртгэл/ хаягаар бүртгүүлж болно.

Элсэлтийн бүртгэл 05 дугаар сарын 16-наас нээгдэнэ.

Элсэлтийн бүртгэлд бүрдүүлэх материал: 

Сургуулийн тодорхойлолт, 2 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж 15000 төгрөг

Элсэлтийн шалгалт: 

Элсэлтийн шалгалт 2 үе шаттай байна.

Эхний шат математик 70%, физик 30% нийт 100 онооны шалгалтыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны 10 цагт хичээлийн 8 дугаар байрны 301 тоот ангид авна. 70%-иас дээш оноо авсан тохиолдолд дараагийн шатны шалгаруулалтад оруулна.

Хоёрдугаар шатанд шалгарсан элсэгчдийг ярилцлагад цаг товлож оруулна. Ярилцлагад 70%-иас дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцож баталгаажуулна.

Элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалт:

Математик, физикийн хичээлийн 40 цагийн сургалт ШУТИС-ийн 8 дугаар байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 10 хүртэл явагдана. Сургалтын төлбөр 150000 төгрөг 

Намрын давтан сургалт:

Математик, физикийн хичээлийн 40 цагийн сургалт ШУТИС-ийн 8 дугаар байранд 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 12 хүртэл явагдана. Сургалтын төлбөр 150000 төгрөг 

Нэмэлт элсэлт:

Намрын улиралд ЕБС-ийн 9 анги төгсөгчид 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ШУТИС-ийн 8 дугаар байрны 302 тоотод ажлын цагаар бүртгэнэ. 

www.kosentc.edu.mn  /элсэлтийн бүртгэл/ хаягаар бүртгүүлж болно.

Нэмэлт элсэлтийн шалгалт:

Математик 70%, физик 30% нийт 100 онооны шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны 10 цагт ШУТИС-ийн 8 дугаар байр хичээлийн байранд шалгалтыг авна.

Тэнцсэн сурагчид ярилцлагад оролцож баталгаажна.                        

Элсэлтийн журам https://elselt.edu.mn/default/Juram

Утас: 77110096,77110097, 91118426, 94289088

Вэб сайт:  http://kosentc.edu.mn/mn/

И-мэйл: must-kosen@must.edu.mn