Механик инженерчлэл

КООСЭН-МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ

Дунд сургууль төгссөн сурагч 5 жил механик инженерийн үндсэн боловсрол эзэмшиж, дээд түвшний дадлагажсан бүтээлч инженерүүд болдог.  Механик  инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд нь сүүлийн үеийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд дээр хичээлийн агуулгын 80%-д дадлага хийж, онолын мэдлэг мэргэшинэ. Механик инженер мэргэжлийн оюутнууд 2018 оноос “ABU ROBO- CON-2018“ тэмцээнд оролцож, өөрийн ур чадвараа сорьж тэмцээний IV байрыг эзэлсэн юм.

 

Механик инженерийн мэргэжлээр суралцагч нь:

  • ШУТИС-Коосэн Технологийн Коллежийг төгсөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн, Механик инженерийн ангиудад элсэн суралцах.
  • Япон улсын Коосэн технологийн 50 их, дээд сургуульд элсэн суралцах.
  • Япон улсын нисэх тээврийн JAL, ANNA компаниудад ажиллах.
  • Суралцах хугацаандаа Япон улсын Коосэн технологийн сургуульд дадлага хийх.
  • Япон улсын механикийн үйлдвэрүүдэд дадлага хийх боломжтой.

МЕХАНИКИЙН ЛАБОРАТОРИ

  • Механик боловсруулалтын лаборатори
  • Мехатроникийн лаборатори
  • Ширээлт, гагнуурын лаборатори
  • CAD/CAM лаборатори
  • Робокон механик хийцийн лаборатори

Механикийн лабораториудад дадлага хийснээр суралцагчид шинэ бүтээгдэхүүн, эд ангийн ажлын зураг гаргах, машин төхөөрөмж зохион бүтээх, суурь машин зорох болон хэмжих багажтай ажиллаж сурах, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, хариуцлага ёс зүйтэй байх ур чадваруудыг эзэмших болно