"MUST ROBOCON 2019" ШУТИС-ийн робот зохион бүтээгч оюутан залуусын шинэ санаа, техник сэтгэлгээ, ур чадварын тэмцээн

Үндэсний болон олон улсын тэмцээний бэлтгэл болгож зохион байгуулдаг "MUST Робокон" тэмцээний энэ жилийн тэмцээнийг 2019 оны 03 сарын 16-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна. 

Энэ удаагийн тэмцээнд үндэсний аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан ШУТИС дараахи 6 багийн хооронд болох юм. Үүнд: 

  1. МХТС - Цахим алт баг 
  2. МХТС - HighTech Баг 
  3. ШУТИС Коосэн - Ган робот баг 
  4. ЭХС - Эрчим баг 
  5. МеХТС - Promech баг 
  6. МеХТС - Mechtron баг 

ЭНБДарга нар өөрийн сургуульдаа мэдээллийг байршуулж түгээнэ үү. 

Робокон тэмцээн явуулах талбайг ADB Банкны Оюутны санаачлагыг дэмжих төслийн хүрээнд МХТС-ийн төслийн багийн оюутнууд хариуцан засаж байгааг мөн энд дурдая. 
Энэ жилийн хувьд "ABU Робокон" олон улсын тэмцээн 18 жилийн түүхэндээ анх удаа Монгол улсад зохион байгуулагдах болсон билээ.   

Олон улсын тэмцээний талаархи мэдээллийг доорхи хаягаар орж сонирхоно уу.   

http://aburobocon2019.mnb.mn/en