"Асран хамгаалагчийн өдөрлөг 2022" амжилттай зохион байгуулагдан өнгөрлөө.

       2022 оны 4 сарын 12-ны өдөр манай сургуулийн "Асран хамгаалагчийн өдөрлөг 2022" амжилттай зохион байгуулагдан өнгөрлөө.

Энэхүү өдөрлөг маань эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сургалтын орчин, сургуулийн үйл ажиллагаатай танилцахын тулд өөрсдөө хичээлд оролцож, ирц бүртгүүлж, суралцагчийн үүрэг гүйцэтгэх гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдсан юм.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд Япон улсын Коосэн Технологийн Коллежийн Төлөөлөгчийн Газрын мэргэжилтэн багш нар асран хамгаалагч, оюутан, суралцагчдад Коосэн сургалтын системийн талаар тайлбарлаж, ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл өглөө.

Энэхүү өдөрлөгт оролцсон нийт асран хамгаалагчид, тэдгээрийг хүлээн авсан нийт багш, ажилчдадаа талархал илэрхийлье!

Энгийн үед нийт 4 суралцагчтай байдаг ангид өчигдөр 5 суралцагч цугласан нь уг өдөрлөгийн хамгийн хөөрхөн үйл явдал байлаа. 

Та бүхэндээ дахин баярлалаа.